Saragh Yugur – MONG

Saragh Enger MONGSaragh Map MONG

Saragh facts

Танилцуулга/Түүх

Түрк Уйгарчуудын талыг нь Сараг Уйгарчууд гэж нэрлэдэг бөгөөд Еоафур гэж нэрлэдэг. Тэд Энгэрийн уйгарчуудаас өөр газар нутагт амьдардаг.
Энгэрийн уйгарчууд монголоор ярьж байхад Сарагийн уйгарчууд тэднээс маш ондоо хэлээр Турк язгуурийн хэлүүдийн нэгээр ярьдаг. Энэ 2 Уйгар бүлэг бие биетэйгээ харилцдаггүй боловч харилцах тохиолдол гарвал Хятадын Мандарин аялгуугаар ярьдаг. Нэгэн судлаач тэмдэглэлдээ Сарагийн Уйгарууд нь одоог хүртэл Түркийн уран зохиолын хэлийг хадгалан үлджээ хэмээн бичжээ. Тэд өөрсдийн гэсэн бичиг үсэг байхгүй учир ихэнхдээ хятад бичгийг ашигладаг.

Төвдчүүд 1028 онд тАНГУУТУУД тэр газар нутгийг эзлэх хүртэл Уйгарчуудыг хяналтандаа байлгасан. 1200 оны эхээр Монголчууд Тангуутуудыг бүр мөсөн устгасан. Эцэст нь Мин гүрэний үед Хятадууд тэдний газар нутгийг бүрэн эзэмшсэн. Тэр үед 300,000 Уйгарчууд Хятадад амьдарч байсан ба Цагаан хэрэмний гадна байхь одоо тэдний байрладаг нутаг дэвсгэрийн баруун талд байдаг Жиауган амьдарч байсан. Өнөөдөр Уйгарчуудын үр удам нь тэднийг төлөөлөн амьдардаг боловч хэн ч тэднийг Уйгарчууд хэмээн дууддаггүй.
Тэд магадгүй Шинжанд байдаг Түрк хэлтэй Уйгаруудад харъяалагддаг. Тэдний багахан хэсэг хүмүүс нь цагаан хэрэмний дотогшоо Турфан ба Хамичуудын зөрчил тэмцлээс зугтан нүүдэллэсэн. Хятадууд тэдний Уйгарчуудын эцэг өвгөд гэж үздэг.

Тэдний амьдрал ямар байдаг бэ?

Сарагийн Уйгарчуудын ихэнх нь сарлагийн эсгийгээр хийсэн гэрт амьдардаг. Хэрэв тэдэнд зочин ирвэл гэрийн гадаа ташуу хутга сум мах зэргээ гэрийн гадаа үлдээх ёстой байдаг. Уйгарчууд Үсний бурхан нь улаан хувцастай, улаан морьтой ирдэг гэж үздэг. Тиймээс улаан хувцастай зочидыг гэртээ хүлээж авдаггүй. Уйгарчууд согтууруулах ундааг маш их хэрэглэдэг. Тэд орой бүр архидан согтуурдаг. Шөнөжингөө, өглөө болтол энэ байдал үргэлжилдэг. Тэд зочидоо маш их согтоож чавдал өөрсдийгөө зочиддоо сайн хандлаа гэж үздэг.

Тэд юунд итгэдэг вэ?

Сарагийн уйгарчууд төвдийн буддисм ба бөө мөргөлийг хооронд нь хольж итгэдэг. Овог бүр сүнслэг ертөнцийн мэдээг дамжуулдаг бөөтэй.
1997 онд Уйгарчууд мандарин хэл дээр Есүс киног үзээд тэднээс 15 уйгар Христэд итгэх хүртэл тэдэнд Христ итгэлийн талаар ямар ч ойлголт байгаагүй. 2000 оны 5 сар гэхэд энэ тоо 50 болж өссөн. Засгийн газар Христ итгэлийг маш хүчтэйгээр эсэргүүцсэн. 80аад оны дундаас 90 оны эхэ хүртэл илгээлтийн байгууллага хэд хэдэн удаа уйгарчуудад сайн мэдээний материал тараах илгээлтийн ажлын хийсэн боловч Засгийн газрынхан тэднийг ажлаа дуусгахаас өмнө баривчлан хорьж байсан.

Тэдний хэрэгцээ юу вэ?

Бусад хүмүүсийн адил Энгэрийн Уйгарчууд тэднийг хайрладаг Аврагч тэдний амьдралд орж ирж
удирдуулахыг зөвшөөрөх хэрэгтэй байна. Уйгарчуудад гэм нүглээ уучлуулах хэрэгцээ байна.

Залбирлын сэдэв

Эзэн тэдний амьдралд орж ирж, өөртөө дуудахын төлөө залбир.
Хайрын Ариун сүнс тэдний төлөө ажиллах ажилчиддыг дуудахын
төлөө залбир.
Христийн элчин сайдуудыг уриалгахан угтан авах, амар тайваны хүнийг Эзэн босгохын төлөө залбир.
Тэдний нутагт сүм байгуулах хөдөлгөөнүүд бий болохын төлөө залбир.

нүүд бий болохын төлөө залбир.
Текстийн эх сурвалж: Joshua Project
Full Joshua Project profile at: www.joshuaproject.net/people_groups/18736/CH

Mongolian: Yugur Saragh in China Profile