Enger Yugur – MONG

Enger MONG

Enger map MONG

Танилцуулга/Түүх

Хятадын засгийн газар Энгэр дэх монголоор ярьдаг уйгарчуудыг Сараг дахь туркээр ярьдаг уйгарчуудтай нэгдэн албан ёсны уйгар хэмээх бага ястаныг бий болгосон.
Ихэнхи судлаачид Уйгарчуудыг Хүйкү хэмээх нүүдэлчин овгийн үр удам гэж үздэг. Засгийн газар нь анх Хүйкүчүүдийг Тан гүрний үед түүхэн бүртгэлд оруулсан. 800 оны дунд үед Уйгарчууд зуд болон
ойн киргизүүдийн довтолгоонуудаас болж монгол газар нутгаа
орхин зугтаж нүүдэллэж амьдрах болсон. Тэд Гансу муж руу нүүж төвдүүдийн захиргаанд орсон. 1963 онд Уйгарын нутагт Ланжу Өрөмчиг холбосон төмөр замыг барьж дуусгах хүртэл энэ дэлхий уйгарчуудыг мэддэггүй байсан ба тэд зуун зуны турш дэлхийн
бусад улсуудтай холбоогүй амьдарч байсан.

Тэд хэрхэн амьдардаг вэ?

Уйгарчууд Төвдүүдтэй адилхан шувуун оршуулга ёс заншилыг үйлддэг. Тэд цогцосны толгойг таслаад уулын орой дээр тас буюу махчин шувуудын идэш болгодог. Түүхийн туршид Уйгарчууд 9 овог аймаг болгон хуваагдаж байсан. Овог бүр өөрийн гэсэн малын бэлчээртэй.

Тэдний итгэл үнэмшил юу вэ?

Төвдүүд тэднийг буддисмд оруулсан. Сүүлийн жилүүдэд тэд эртний бөө мөргөл болох хан тэнгэр урсгалыг сэргээж байна. Өнөөгийн байдлаар энгэрийн уйгарчуудын цөөнх нь Есүс Христийг хэзээ ч сонсоогүй боловч өнгөрсөн хугацаанд тэдний дунд олон итгэгчид амьдарсаар байсан. Онгутууд тэдний дунд Христ итгэлт заншилыг өргөнөөр дэлгэрүүлсэн. Архилеогичууд тэдний булшнаас олон загалмайнуудыг олсон нь үүний гэрч байдаг. Уйгарын үр удам энэ овгоос гаралтай гэж үздэг. Марко Поло Уйгарын газар нутгийн Дан Хун гэдэг газар очсон байдаг. Тэрээр
“Несторын Христ итгэлтнүүд тэдний дунд байсан нь үнэн” гэж тэмдэглэн үлдээжээ. 1992 онд Энгэрийн Уйгарууд анх удаа Христэд итгэсэн.

Тэдний хэрэгцээ юу вэ?

Бусад хүмүүсийн адил Энгэрийн Уйгарчууд тэднийг хайрладаг Аврагч тэдний амьдралд орж ирж удирдуулахыг зөвшөөрөх хэрэгтэй байна. Уйгарчуудад гэм нүглээ уучлуулах хэрэгцээ байна.

Залбирлын сэдэв

Эзэн тэдний амьдралд орж ирж, өөртөө дуудахын төлөө залбир.
Хайрын Ариун сүнс тэдний төлөө ажиллах ажилчиддыг дуудахын
төлөө залбир.
Христийн элчин сайдуудыг уриалгахан угтан авах, амар тайваны хүнийг Эзэн босгохын төлөө залбир.
Тэдний нутагт сүм байгуулах хөдөлгөөнүүд бий болохын төлөө залбир.

Текстийн эх сурвалж: Joshua Project
Full Joshua Project profile at: www.joshuaproject.net/people_groups/18735/CH

Mongolian Yugur Enger in China Profile