Xibe – MONG

Xibe MONG

Xibe map MONG

Map Source: Joshua Project / Global Mapping International

Хятадын баруун ба зүүн хэсэгт байдаг Шибэчүүд хоорондоо хэл соёлын хувьд асар их ялгаатай. Баруун Шибэчүүд хэл яриа, хувцаслалт амьдрах байр зэрэг уламжлалаа сайн хадгалж авч үлдсэн.

 

 Хоёр зуунаас ч илүү хугацааны туршид Ляонин дах Шибэчүүдээс тусгаарлагдсаны үр дүнд хэлний хувьд ялгаатай болсон. Баруун дахь олон Шибэчүүд 2 хэлтэй эсвэл хэд хэдэн хэлтэй байдаг. Үүнд: Хятад, Казак, Уйгар, Орос ба Монгол хэл ордог. Манжийн бичээсийг ашиглаж Шибэ бичгийн хэлийг гаргаж авсан.   Шинжанд байгаа Шибэчүүдийн тал нь өөрсдийн хэлээрээ ярьдаг.

 

Баруун Шибэчүүд нь 1763 оны хавар Манж Гарнизоноос дөнгөж Жангурчуудад ялагдсан газар нутгийг эзлэн авахаар очсон 3000 хүчит эрсийн нутаг юм. Энэ их нүүлтийг удирдаж байсан удирдагч нь 2 жилийн аялалыг 1 жил болгон удирдсан.  Энэ хүнд аялалын улмаас замдаа олон хүн үрэгдсэн бөгөөд нүүдэллэх явцдаа олон нялхас эзгүй хээр талд хаягдсан. Энэ бол Шинжан руу 1 жилийн турш нүүсэн нүүдэл байлаа. 

Тэд хэрхэн амьдардаг вэ?

Баруун Шибэчүүд нь нум сум харвах ба морийг уналаганд сургахдаа алдартай байсан. Тэдний дайснууд нь сумных нь төмөр үзүүр ямар хүчтэй болохыг мэддэг байсан.  Тэр ч байтугай Манжуурын язгууртан Нуэрхачи хэмээх удирдагч Шибэчүүдийн эсрэг байлдаж байхдаа нум суманд нь оногдож төмөр дуулгыг нь сум нэвтэлж гавлын ясанд нь зоогдож, шархдаж байсан. Баруун Шибэчүүдэд охин төрөхөд хөршүүддээ тэмдэг болгон гэрийнхээ үүдэнд улаан тугийг хатгадаг байсан. Харин хүү төрөхөд нум сумыг тавьдаг байсан.

Тэд юунд итгэдэг вэ?

Баруун Шибэчүүдийн үндсэн шашин бол бөө юм. Бусад нь Төвдийн буддын шашиныг дагадаг байсан. Бас бусад нь Шилмама болон Хайрканаас гаралтай Шибэчүүдийн уламжлалт мөргөл үйлддэг байсан. Тэд Мусламчуудын дунд амьдардаг байсан боловч баруун Шибэчүүд лалын шашинд хүчээр орохыг эсэргүүцдэг байсан. Шинжанд очсон хүн “олон Шибэчүүд хан үндэстнүүдээс шашиныг нь өвлөн авсан. Үүнээс зарим хүмүүс  нь Христэд итгэгч болжээ. Тэд бол баруун шибэчүүдийн анхны итгэгчид юм. Тэд шибэчүүдийн нутгийн чуулганыг бий болгосон. Хадсон Тэйлор нэгэн удаа  Христ итгэлийг яагаад гадаад  гэж үзэх ёстой вэ?  Бид итгэгчдийг нутгийн  пастораар удирдуулж  Бурханыг өөрсдийн хэлээр магтуулж,  өөрсдийн гэсэн нутгийн хэв шинжтэй сүмүүд болохыг харахыг хүсэж байна гэж  хэлсэн.

 

 

Тэдний хэрэгцээ юу вэ?

Баруун Шибэчүүд бүтээгч Бурханы хайрын гарт итгэж Түүнд найдах ба Бурханы хүү Есүс тэднийг Бурханы хаанчлалд оруулах боломжтой болгохын тулд илгээгдсэн гэдгийг мэдэх.

Залбирлын сэдэв

Тэдний сүнслэг сохор байдал ба муу сүнсний хүлээс нь тайлагдахын төлөө тэгээд тэд Христийн сайн мэдээг хүлээн авч ойлгохын төлөө залбир.

 

Эзэн тэдний сүнслэг ба махан биеийн хэрэгцээг хангаж үүгээр тэд Бурханы хайр ба хүчийг гэрчлэх 

 

Баруун Шибэчүүд сүнсний өлсгөлөнтэй байж Хаадын Хаанд зүрх сэтгэлээ нээх 

Христийн зүгсолтгүй хөдөлгөөн тэдний дунд өрнөх. 

Text Source: Joshua Project

 

Full Joshua Project profile at: www.joshuaproject.net/people_groups/18721/CH