Saman – MONG

Saman MONG

Saman Map

Saman map MONG

Танилцуулга/Түүх

Бүлэг хүмүүсийн нэр: Саман
Улс: Хятад
10/40-ын цонх: Тийм
Хүн ам: 3,300
Дэлхийд: 3,300
Үндсэн хэл: Хятад хэл, Мандарин
Үндсэн шашин: Овог ястны шүтлэг
Итгэгчидийн тоо: 2.00 %
Эвангелчүүд: 1.00 %
Бичээс Библи: Бүтэн Библи
Онлайн шинэ гэрээ: Үгүй
Есүс кино: Тийм
Аудио бичлэг: Тийм
Тархсан байдал: Алтай
Гарал үүсэл: Түрк үндэстнүүд

Саманчуудыг тодорхойлон ангилахад амархан биш. Тэд Хятадын Манж үндэстэнд албан ёсоор хамрагддаг байж магадгүй. Гэвч тэд бусдаас ялгарах бүлэг хүмүүс юм. Эртний уламжлалаар бол Манжууд нэг том үндэстэн биш бие биентэйгээ төстэй Тунгус хэлээр ярьдаг жижиг овог аймгууд юм. 

 

Саманчуудын өвөг эцэг нь 3000 жилийн тэртээх Сүзхэн овгийнхон юм. Нэгэн судлаачийн нийтлэлд тэднийг 40000 жилийн өмнөх чулуун зэвсгийн үеэс үүсэлтэй гэж бичжээ. Манай эриний өмнөх 6-р зууны үед Сүзхэнчүүд Ян болоод Хао овгуудтай хамт орчин үе Хэйлонгжан мужийн ихэнх хэсгийг эзлэн авсан. Саманчууд өмнө нь Вүжи овгийнхонтой холбоотой байсан байж магадгүй. МЭ 493 онд Сүзхэн болон Яэлогийн үр удам Хүеэчүүдийг айлган сүрдүүлж Сунгари бүс нутаг руу нүүсэн. Түүнээс хойш удалгүй том газар нутаг эрх мэдэлтэй болсон Вүжи хүмүүс 7 ястанд хуваагдсан. Сумвуо, Бодюу, Анчегү, фүнэ, Хаоши, Хэешү, Байшн нар юм. 

Тэд хэрхэн амьдардаг вэ?

1993 онд Жижихари хотод жуулчидыг Саман овгийн тосгонд хүлээж авч эхлэснээр тэдний соёлд шинэчлэл бий болсон. Саманчууд балар эртний амьдарлын хэв маягтай хэвээр байна. Овгийн амьдралыг харуулсан төвд зочид очихдоо Саманчууд хэрхэн аж төрдөгийг очиж үзэж шашны ёс заншил, морь уралдуулах, жадаар загас агнах, бүжиг бүжиглэх болон соёлын бусад үйд ажиллагаануудад оролцох боломжтой байдаг. 

Тэд юунд итгэдэг вэ?

Хэдийгээр залуу үеийнхэн Хятадын шашингүй үзэлтний нөлөөнд ихээр автсан боловч Саманчуудын уламжлалт шашин нь бөө мөргөл юм. Тосгон бүр өөрсдийн гэсэн бөө удгантай бөгөөд тэд сүнсүүдтэй холбогддог. Бас нэг төрлийн удган нь овог болгоны ёс жаягийг зохицуулан хариуцдаг. Энэ бол түүний хагас цагийн ажил бөгөөд бөө удган нь ихэнх цагт эзгүй талбайд зан үйлээ хийдэг. Айл өрх бүр өвөг дээдсийг шүтэх шүтлэгийн хайрцгаа зочидын өрөөний баруун хананд өлгөсөн байдаг. Тэд түүхэнд удаан хугацаанд онцгой овог аймаг байсан боловч тэдний дунд Христийн сүм хэзээ ч байгаагүй. Өнөөгийн байдлаар маш цөөхөн хүн Христийн талаар сонссон. Тэд барууны ертөнцөд нээлттэй болоход Саманчууд сайн мэдээг сонсох таатай нөхцөл бүрдэж байна.

Тэдний хэрэгцээ юу вэ?

Саманчууд цор ганц Аврагчаа халуун дотноор хүлээн авч Сүнсний хувьд утга учиртай  амьдрах хэрэгтэй. 

 

Залбирлын сэдэв

Христийн эрх мэдэл тэднийг харанхуйгаас гэрэл рүү удирдаж сүнслэг хүчний саадыг хүлэхийн төлөө 

 

Тэмдэг ба гайхамшгууд нь үйлдэгдэж, сүнслэг цөмлөлт бий болж, дагалдагч нар олноороо үржин гэрийн цуглаан байгуулагдахын төлөө 

 

Ариун сүнсний хайраар удирдуулсан зоригтой ажилчид илгээгдэхийн төлөө 

 

Христийн  хөдөлгөөн зогсолтгүй өрнөхийн төлөө 

Text Source: Joshua Project

 

Full Joshua Project profile at: www.joshuaproject.net/people_groups/18676/CH